+976 9908-0012
info@mkmining.com
Уул уурхайн үйл ажиллагаа
2007 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа

Уул уурхайн иж бүрэн үйлчилгээ олон улсын стандартаар

Мон Китурами Майнинг ХХК нь уул уурхайн хүнд машин механизмын түрээс, хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр салбартаа арвин туршлага хуримтлуулсан мэргэжлийн баг юм. Бид технологийн дэвшилтэй хослуулан салбарын стандартыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна.

18+
Жилийн туршлага
50+
Амжилттай төсөл
10+
Аймаг, бүс нутаг
AI
Дэвшилтэт шийдэл
Бидний тухай

Мон Китурами Майнинг ХХК

2007 оноос хойш уул уурхайн хүнд машин механизмын түрээс, хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбартаа арвин туршлага хуримтлуулсан билээ.

Бид 2026 оноос үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, "Мон Китурами Майнинг" ХХК болон шинэчлэгдсэнээр уул уурхайн иж бүрэн үйлчилгээг илүү өргөн хүрээнд, олон улсын стандартаар үзүүлж эхлээд байна.

Хөрс хуулалт, олборлолт
Хүнд машин механизмын түрээс
Өрөмдлөг, тэсэлгээ
Геологийн судалгаа
Төслийн менежмент
Техникийн зөвлөгөө
Манай баг
Түншлэл ба инноваци

Ирээдүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн

Манай компани Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоотой нягт хамтран ажиллаж, салбарын дэвшилтэт арга зүй, олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, мэргэшсэн хүний нөөцөөр багаа тасралтгүй бэхжүүлж байна. Бид ирээдүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн, үйл ажиллагаандаа Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан шийдлүүдийг туршилтаар нэвтрүүлснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зардлыг оновчлох, улмаар бүтээмж болон үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

Манай үнэт зүйлс

Бидний баримтлах зарчмууд

Аюулгүй байдал

Ажилтнуудын аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж, олон улсын стандартыг баримтална.

Байгаль орчин

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжинэ.

Түншлэл

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоотой хамтран ажиллаж, мэргэшсэн хүний нөөцөөр багаа бэхжүүлнэ.

Инноваци

Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Манай хамт олон

Мэргэжлийн баг хамт олон

Манай баг нь уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдээс бүрддэг. Бид хамтдаа Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Ариунжаргал Баяртүвшин

Ариунжаргал Баяртүвшин

Гүйцэтгэх захирал

Үүсгэн байгуулагч

Автомашин ашиглалт, аж ахуйн инженер мэргэжилтэй бөгөөд эрчим хүч, уул уурхайн салбарт техникийн удирдлага, менежментийн чиглэлээр 15 гаруй жил мэргэшсэн. 2018 онд "Автолаб Креатив" ХХК-ийг, улмаар 2026 онд "Мон-Китурами Майнинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Холбогдох
Ганболд Билгүүнсайхан

Ганболд Билгүүнсайхан

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Геологи, эрэл хайгуулын инженер мэргэжилтэй, бизнес болон уул уурхайн салбарт удирдах түвшний арвин туршлагатай. "ТЭН АГРО", "БЭННС БҮЧЕРИ" ХХК болон "Энержи Ресурс" (СТОК БЛАСТ) зэрэг томоохон компаниудад төслийн удирдагч, захирал, тэсэлгээний болон уулын инженерээр ажилласан.

Холбогдох

Ахлах мэргэжилтнүүд

Баттулга Борги

Баттулга Борги

Ахлах инженер

Инженерчлэл

Уул уурхайн салбарын 13 жилийн туршлагатай, мэргэшсэн инженер. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д уулын мастер, төлөвлөлтийн болон ахлах инженерээр 13 жил ажилласан. 2023 онд Уул уурхайн ашиглалтын технологийн "Мэргэшсэн зэрэг" хамгаалсан.

Бат-Эрдэний Болдхүү

Бат-Эрдэний Болдхүү

Ахлах геологич

Геологи

Геологи, геофизикийн салбарын онол, практикийн өндөр мэдлэгтэй, олон улсад мэргэшсэн мэргэжилтэн. "Оюу Толгой" ХХК-д 5 гаруй жил ажилласан. Баруун Австралийн Куртины их сургуулийн Геологийн магистр.

Чойнхорын Мөнхжаргал

Чойнхорын Мөнхжаргал

Уурхайн инженер

Үйл ажиллагаа

Уул уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр 16 жил мэргэшсэн инженер. "Талст Бласт Консалтант" ХХК-д салбарын менежер (6 жил), "Blast" болон "Монтай Эрдэнэ" ХХК-иудад инженерээр ажилласан.

Тэрбиш Ганболд

Тэрбиш Ганболд

Хууль зүйн зөвлөх

Хууль зүй

Уул уурхайн инженерчлэл болон хууль эрх зүйн хосолсон мэргэшилтэй, салбарын арвин туршлагатай зөвлөх. АМГТГ-ын Кадастр, Геологи болон Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнээр олон жил ажилласан.

Хийж хэрэгжүүлсэн төслүүд

Манай ажлын туршлага

2007 оноос хойш Монгол Улсын өнцөг булан бүрт уул уурхайн салбарт амжилттай төслүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлага.

2025

Кинросс Голдмон ХХК уурхай

Алт

Булган аймаг, Бүрэгхангай сум, Заамар - хөрс хуулалт

2024

Олон төсөл

Алт/Нүүрс

Бороо Көүл Девелопмент ХХК (Төв, Заамар), Кристал Топ Майнинг ХХК (Шарын гол), Юник Прогресс ХХК, Өгөөмөр уурхай (Сүхбаатар) - хөрс хуулалт

2023

Олон чиглэлийн төсөл

Нүүрс

Меланж ХХК (Дорнод), Эрдмин ХХК (Орхон), Илч Хужирт ХХК (Сэлэнгэ) - нүүрсний уурхай, хөрс хуулалт

2022

Вайнд Майнд ХХК алтны уурхай

Алт

Төв аймаг, Заамар сум - хөрс хуулалт

2021

Меланж ХХК нүүрсний уурхай

Нүүрс

Дорнод аймаг, Баянтүмэн сум - хөрс хуулалт

2020

Говь Метал ХХК алтны уурхай

Алт

Төв аймаг, Заамар сум - хөрс хуулалт